Ерөнхийлөгчийг дагалдаж явсан сэтгүүлч зодуулж хүнд гэмтлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНХАУ-д айлчилж буй билээ. Тэгвэл түүний айлчлалын үеэр нэгэн харамсалтай явдал болж, өмнөд солонгосчуудын уур бухимдлыг төрүүлсэн байна.

Тодруулбал, Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтсан гэрэл зургийн сурвалжлагч ажлаа хийж явахдаа Хятадын хамгаалалтын албаны ажилтанд зодуулж хүнд гэмтжээ.

Тэгвэл энэ хэргийг тус улсын сөрөг хүчин “Эрх чөлөөт Солонгос” нам “БНСУ-ын эсрэг террорист халдлага” гэж үзэж буйгаа илэрхийлж, Мүн Ерөнхийлөгчийг дөрөв хоногийн айлчлалаа даруй цуцалж, нутагтаа эргэн ирэхийг шаардсан байна.

Сэтгүүлчийг  улсынхаа Ерөнхийлөгчийн оролцсон худалдааны салбарын үйл ажиллагаанд очиход нь Хятадын хамгаалалтын ажилтан зогсоосон аж. Улмаар төд удалгүй түүнийг газарт унагаж өшиглөсөн байна. Үүний улмаас сэтгүүлчийн нүүрэн хэсгийнх нь яс цуурснаас гадна, нэг нүднийх нь хялгасан судас тасарчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here