Д.Сарангэрэл сайд түүхэн шийдвэр гаргуулж чадлаа

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгуулах шийдвэрийг өчигдөр Засгийн газар гаргав.

Ингэснээр Д.Сарангэрэл сайд түүхэн шийдвэрийг гаргуулж чадлаа. Даатгалын сан нь эртнээс Нийгмийн даатгалын сантай хамт явж байсан бөгөөд эндээс мөнгө иддэг уудаг, харин даатгал төлдөг иргэд эрүүл мэндийн даатгалаа ашиглаж чадахгүй өнгөрдөг байв. Тиймээс даатгалын сан Эрүүл мэндийн харьяанд ирснээр иргэдэд илүү ойртож даатгалаа ашиглах боломж бүрдэж байгаа юм.

Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанаржина гэж үзэж байгаа аж.

Дээрх байгууллага даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж, даатгал нь харьцангуй бага зардлаар илүү үр ашигтай, шуурхай ажиллах боломжтой болно гэж Эрүүл мэндийн яам тооцоолжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here