АЗХ-г Сүхбаатарын Эрдэнэболд тэргүүлнэ

АЗХ-ны Ерөнхийлөгчийн сунгаа нийт 21 хоног үндэсний хэмжээнд үргэлжилж өчигдөр Увс аймагт хаалтаа хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт нэр дэвшигчид Улаанбаатар хотод ирсэн юм.

Улмаар, АЗХ-ны 90 мянган гишүүний нэр дэвшигчдэд өгсөн саналыг 16.00 цагаас Сөүл ресторанд тоолж эхэлсэн бөгөөд энэ үеэр саналын хайрцгийг нээх, тоолох үйл явц хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй болсон юм. АЗХ-ны гишүүд, улс төр сонирхогч залуус идэвхтэй оролцож, Нийслэлийн АЗХ-ны тэргүүнээр С.Өлзийбаяр сонгогдсон юм.

Харин Сүхбаатарын Эрдэнэболд гэх АН-ын залуу лидер Төв намынхаа АЗХ-г тэргүүлэх мандатыг дөнгөж сая намын залуучуудаас авлаа. Тэрбээр, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт дийлэнх олонхид ялалт байгуулж, 5293.64 буюу нийт 63.4 хувийн саналаар АН-ын дэргэдэх АЗХ-ны Ерөнхийлөгч болов. Тэрбээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. АНУ-ын Индианагийн Их сургуулийн Хуулийг сургуулийг төгссөн. Харвардын их сургуулийн Кенедигийн нэрэмжит сургуулийн Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт нэг жил суралцаад ирсэн боловсролтой залуусын нэг юм.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here