Д.Трамп руу “дунд хуруу” гаргасан эмэгтэй 57 мянган ам.доллартай болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын автомашины цуваа хажуугаар нь өнгөрөхөд дунд хуруугаа гаргасан эмэгтэй 57 мянган ам.доллартай болжээ. Тодруулбал, нэгдсэн улсын Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 28-ны өдөр Виржини муж улсаас холгүй орших гольфийн талбайгаасаа буцаж явахад унадаг дугуйтай нэгэн эмэгтэй дунд хуруугаа гозойлгосон аж.

Эмэгтэйн зургийг “Франц пресс” агентлагийн гэрэл зурагчин Майк Смайловски авч, уг зургийг интернэтэд байршуулсан нь шуугиан дэгдээжээ. Улмаар тус эмэгтэйн  ажиллаж байсан “Акима” гэх компани түүнийг ажлаас нь  халжээ.

Жули Брискмэн гэх бүсгүй өсвөр насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд ажлаасаа халагдсан нь ч түүний амьдралд хүндхэн тусах болжээ. Тэгвэл эдүгээ интернэтээр  бүсгүйд мөнгө хандивлах аян өрнөж эхэлсэн байна. Энэ аяныг Роб Мелло эхлүүлж, Жулигийн гаргасан үйлдлийг дэмжигчид хандив өгч эхэлжээ.

Эдүгээ 57 мянга гаруй  ам.доллар цуглаад буй гэнэ. Энэ мөнгийг монгол төгрөгт шилжүүлж тооцвол 139.6 сая төгрөг болж байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here