Жүжигчин Ким Жү Хёк авто ослоор нас барлаа  

 

БНСУ-ын алдарт жүжигчин 45 настай Ким Жү Хёк өчигдөр орой Сөүлийн төвд  авто ослоор нас баржээ.

Орон нутгийн цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд “Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэсэн байна.

Харин Ёнхап агентлаг “Кимийн жолоодож явсан машин өөр нэг машинтай мөргөлдсөн. Улмаар машин нь хажуу тийш унаж, удалгүй шатсан” гэж дамжуулжээ.

Жүжигчин Ким Жү Хёкийг манай үзэгчид Гуулин улс болон Монголын эзэнт гүрний үеийн ширүүн тулаан, зөрчилдөөнийг харуулсан “God of War ” олон ангит киноных нь дүрээр андахгүй билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here