«Вест Хэм» Пеллегринид  75 саяар наймаа хийх эрх олгожээ

Английн “Вест Хэм” клуб шинэ дасгалжуулагч Мануэль Пеллегринид 75 сая фунт стерлингээр наймаа хийх эрх олгож байгаа аж. Пеллегринигийн хувьд “Вест Хэм”-ээс жилдээ 7 саяын цалин авах бөгөөд багийн түүхэнд хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч болжээ.

Мөн тэрбээр клубын түүхэн дэх рекорд наймааг хийх мөнгөтэй болж байгаа юм. Энэ мөнгөөр довтолгооны шугамаа улам хүчирхэгжүүлэх магадлалтай байна. Учир нь тэрбээр довтолгоо зонхилсон тактик ашигладаг мэргэжилтэн юм гэж европын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

“Вест Хэм” энэ зуны солилцооны цонхоор “Нью Касл”-аас Ямал Ласселл, “Бөрнли” клубээс Жеймс Тарковски нарыг авахаар төлөвлөж буй ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here