Анчелотти “Наполи”-тай гурван жилийн гэрээ байгууллаа

Цагтаа “Реал Мадрид”, “Милан”, “Челси”, “ПСЖ”, “Байерн Мюнхэн” клубыг дасгалжуулж явсан Итали мэргэжилтэн Карло Анчелотти “Наполи”-гийн дасгалжуулагчаар ажиллахаар боллоо. Энэ жил 58 настай мэргэжилтэн “Наполи”-гийн удирдлагуудтай гурван цагийн турш хэлэлцээр хийж, 3 жилийн гэрээ хийхээр тохиролцоонд хүрсэн байна.

Дараагийн шатны хэлэлцээр өнөөдөр болж, асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажээ. Улмаар Карло Анчелоттитой эцэслэн тохиролцсоныхоо дараа Маурицио Сарриг халах юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here