Модон баримлын уралдаанд монгол сийлбэрчид тэргүүллээ

ОХУ-ын Эрхүү мужид жил бүр болдог модон баримлын “Лукоморье на Байкале” уралдаанд Монголоос оролцсон Д.Цэрэнбат, Б.Базарсад нарын урласан “Нөхөрлөл” сийлбэр тэргүүлсэн бол Д.Лхагвасүрэнгийн “Төрөлх үнэр” баримал хоёрдугаар байрт шалгарчээ.

Харин гуравдугаар байрт оросын Санкт-Петербургийн сийлбэрч Матвей Макушкин, Семён Жохов нарын  “Үнсэлт” бүтээл оржээ.

Оросын Эрхүү мужийн Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэн дэмжих зорилгоор найман жилийн турш зохион байгуулж байгаа модон баримлын эл уралдаан, симпозиумын бүтээл 200 гаруй баримал, сийлбэр үлдэснийг зөөвөрлөн Байгалийн төв замаас 49 км-т шилжүүлэн байрлуулсан байна.  “Итгэл, найдвар, хайр” гэсэн сэдвээр зохион байгуулсан энэ жилийн уралдаанд Эквадор, Аргентин, Иран, Герман, Хятад, Бразил, Япон, Турк, Сири, Испани, Чили, Израиль, Өмнөд Солонгос, Бельги, Судан, Польш, Колумб, Иран улсаас ирсэн 32 баг оролцож, бүтээлээ туурвижээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here