Барак Обамагийн гэр бүл кино урлагт хүч үзнэ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама нар “Нетфликс” компанитай хамтран уран бүтээл хийх олон жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. Обамагийн гэр бүлийнхэн олон ангит кино,  баримтат цуврал зэрэг олон төрлийн уран бүтээлийг бидэнтэй хамтран хийнэ гэж “Нетфликс” компани мэдэгдсэн байна.

Харин Б.Обама “Бид хүмүүст хоорондоо харилцан ойлголцоход нь туслах, урам зориг өгөх, сургамж авах уран бүтээлүүдийг туурвиж чадна гэдэгтээ итгэлтэй байна”  хэмээн мэдэгджээ.

Тэднийх “Нетфликс” компанид зориулан контент хийдэг “Higher Ground Productions” нэртэй компани байгуулаад байгаа бөгөөд уран бүтээл нь  2019 оны эхээр дэлгэцнээ гарч эхлэх гэнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here