“Хөдөлмөр хөгжлийг бүтээнэ-Ажилтай Дарь-Эхчүүд” өдөрлөг болжээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын санаачилсан ‘’Хөдөлмөр хөгжлийг бүтээнэ-Ажилтай Дарь-Эхчүүд’’ мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг болжээ. Тус өдөрлөгийн үеэр дүүргийн 2.21.27 дугаар хорооны ажил хөдөлмөр эрхлээгүй, мэргэжилгүй залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын талаар мэдээлэл өгч, ажлын байрны хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг нээлттэй танилцууллаа.

Нийслэлийн А бүсэд орших эдгээр хороо нь нийт 8.573 өрх, 35.402 иргэнтэй хүн амын нягтаршил ихтэй, дэд бүтэц эрчимтэй хөгжиж буй газар юм. Иймд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 13 МСҮТ өөрсдийн  сургалтын онцлог, мэргэшлийн чиглэлийн талаар иргэдэд мэдээлэл өгч 600 гаруй нээлттэй ажлын байрны хөдөлмөр зуучлал явсан аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here