Трамп, Кимийн уулзалт хойшилж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хийх түүхэн уулзалтаа хойшлуулж магадгүй хэмээн мэдэгджээ.

Тэрбээр Цагаан ордонд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр “Ирэх сарын 12-нд Сингапурт товлогдоод буй АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болохгүй байж магадгүй”, “Боллоо гэхэд хойшлогдох байх” хэмээн ярьсан байна.

БНАСАУ өмнө нь АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилттай холбоотойгоор хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг гэнэт цуцлах шийдвэр гаргасан юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here