Засгийн газар Төрийн банк, МИАТ компанийг хувьчлах шийдвэр гаргалаа

Засгийн газрын  ээлжит хуралдаан өнөөдөр  08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж  гэх мэт томоохон компаниудын 49 болон тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийтэд хувьчлах асуудлыг хэлэлцэж,  дэмжсэн байна.

Гэхдээ Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг УИХ хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.  Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

  • Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай
  • Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай
  • Тогтоолын хавсралтад нэмэлт-өөрчлөлт оруулах тухай ( Сонгино говь усан хангамжийн төслийг концессийн зүйлийн жагсаалтад нэмж оруулах тухай)
  • Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам төслийг Концессийн жагсаалтад нэмэх тухай)
  • Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын жагсаалт батлах тухай

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here