Эмч нар ОУВС-нд шаардлага хүргүүлэв

Эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардсан суулт  найм дахь өдрөө үргэлжлэв. Мөн өнгөрсөн даваа гарагаас МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгдсэн.

Тэд ажил хаялтад бэлтгэж байгаа аж.  МҮЭ-ийн холбооны урилгаар ирсэн гадаадын төлөөлөгчид суултад оролцож буй хүмүүстэй уулзаж санал солилцсон байна. Өчигдөр суултад оролцож байгаа хүмүүсийн төлөөлөл Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хамтран ОУВС-д шаардлагаа хүргүүлсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here