Хоригдож буй С.Баяр алхаж чадахгүй болжээ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан асан Санжаагийн Баярыг АТГ баривчлан,  ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй билээ.

Тэрбээр хоригдоод 42 хоног өнгөрч буй бөгөөд өмгөөлөгчийнх нь өгүүлж буйгаар түүний биеийн байдал эрс дорджээ. Тодруулбал түүний тулай өвчин хүндэрч, хөлийнх нь шагай улайн алхаж явах боломжгүй болсон байна.

Тулай өвчин нь шээсний хүчлийн давс талсжин хөлийн үенд хуримтлагддаг ясны үений өвчин аж. Энэ нь биеийн хуруу, сарвуу, тохой, өвдөг, шагай, тавхайн үенүүд болон ихэвчлэн хөлийн хурууны үеүдийг гэмтээдэг байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here