О.Баасанхүүгийн хэвлийн хөндий  гэмтэлтэй нь тогтоогджээ

МАХН-ын дүрэм,мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх асуудлыг Дээд шүүхээр хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн биед тус намын Л.Уламбаяр гэх залуу халдсан хэрэг гарсан билээ. Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэнэ. ШШҮХ-гийн шинжээч нарт О.Баасанхүү гишүүний биед үзлэг хийж, гэмтэл учирсныг нь тогтоосон аж. Үзлэгээр хэвлийн хөндийд нь гэмтлийн зэрэг тогтоогдсон бөгөөд Цагдаагийн байгууллагаас Л.Уламбаярт эрүү үүсгэж, хавтаст хэрэг нээгээд байгаа юм байна. Тиймээс УИХ –ын гишүүн О.Баасанхүү БНСУ руу эмчлүүлэхээр болжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here