Сургуулийн эргүүлийг зодсон жолоочийг долоо хоног баривчилжээ

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн гадна, автомашины гарц дээр иргэн М машинаа байрлуулан, улмаар сургуулийн ойр орчимд “Эцэг эхийн эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэж байсан /School Police/ иргэн Э-гийн шаардлагыг үл тоон, танхайрсан хэрэг өнгөрсөн баасан гарагт /2018.05.18/ гарсан билээ.

Дээрх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс танхайрсан иргэн М-ийг 30 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоног баривчлах шийтгэл ногдууллаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here