Төрийн банк, МИАТ зэрэг 10 гаруй компанийн хувьчлалыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгойн” хөрөнгө оруулалтын асуудлаар шийдэлд хүрэх мөн төрийн өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн  төрийн өмчийн эрчим хүчний компаниудыг хувьчлах тухай юм. ДЦС III, ДЦС IV гэх мэт станцуудын 30-40 хувийг хувьчлахаар тусгажээ. Төрийн өмчийн авто зам, завсар ашиглалтын 20 компани байдаг.

Энэ компанийг хувьчлахаар тусгасан. Төр эдгээр компанийн тоног төхөөрөмж, урсгал зардлыг гаргаад, цалин хөлсөөр хангаад байх шаардлагагүй юм гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас үзсэн аж. Түүнчлэн хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны төв, МИАТ, Төрийн банк, холбооны гурван компани зэрэг 10 гаруй компанийг үе шаттайгаар хувьчлах асуудлыг тусгасан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here