Б.Лхагва: Зөрчилтэй үйлдэл илэрвэл 1800-1284 утсанд хандах боломжтой

Сүүлийн үед шатахуун хэрэглэгчдийн дунд хуурамч бензин борлуулж, шатахуунаа дутуу шахаж байна гэсэн гомдол их гарах болсон. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвагаас тодрууллаа.

-Монголын шатахуун хэ­рэглэгчийн холбооноос хуу­­рамч бензин борлуулж бай­­гаа талаар мэдээлэл хий­­сэн. Энэ талаар дэлгэ­рэн­гүй мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн сарын 04-ний өд­рийн TV-9 телевизийн “Мон­гол коммент” нэвтрүүлгээр ша­тахуун түгээх станцууд ша­тахуунаа дутуу шахаж байна гэсэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хя­налт, шалгалтыг энэ оны дө­рөвдүгээр сарын 5-10-ны өд­рүүдэд зохион байгуулсан. Энэ асуудлыг ШӨХТГ анхаа­рал­даа авч, тухайн асуудлыг хөн­дөн тавьж байгаа тө­рийн бус байгууллагын удирд­ла­гуудтай уулзаж, санал бод­лыг нь сонссон. Автомашин эзэмшигчдийнхээ эрх ашгийн төлөө бид ажиллана. Гэхдээ тухайн зарж борлуулж бай­гаа бүтээгдэхүүн яг бодитой байгаа эсэх асуу­дал дээр мэргэжлийн байгуулла­гуу­даар хяналт шалгалтыг хийл­гэж байгаа. Мэргэжлийн дүг­нэлт буюу хариу гарсны да­раа тодорхой хариултыг ма­най байгууллагын зүгээс өгөх болно. Энэ асуудлаар Мэргэж­лийн хяналтын ерөнхий га­зар, Газрын тос, ашигт малт­малын хэрэг эрхэлсэн га­зар, Гаалийн ерөнхий газар зэ­рэг мэргэжлийн газар, агент­ла­гуудтай нь хамтран хяналт шалгалтын ажил эхлүүлсэн.

-Иргэдээс шатахуун ду­туу шахаж байна гэсэн гом­дол санал нэлээд гар­даг. Танайхаас ямар арга хэм­жээ авч ажиллаж байгаа вэ?
-Манайх иргэдээс ирсэн гомдол саналын дагуу найман аж ахуйн нэгж байгууллагын 10 станцад хяналт шалгалтын ажил хийсэн. Шалгалтын яв­цад дутуу шахсан асуудал ил­рээгүй ч “Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын Аи-92 авто­бензиний хоёрдугаар ша­тахуун түгээгүүрийн ул­сын баталгаажилтын лац хөн­дөгдсөн зөрчил илэрсэн. Уг зөрчлийг шалгаж үзээд ду­туу бензин шахсан байж бол­зош­гүй гэх үндэслэлээр “Хэ­рэг­лэгчийн эрхийг хам­гаалах хууль”, “Зөрчлийн ту­хай хууль”-ийн дагуу тус компанийг таван сая төг­рөгөөр торгон, холбогдох бай­гууллагуудад станцыг лац­дуулах арга хэмжээ авч, шийд­вэрлүүлсэн.

-Шатахуунтай холбоотой зөрчлийн асуудал үүссэн тохиолдолд иргэд, хэрэг­лэг­чид хаана хандах ёстой вэ?
-Хамгийн гол нь иргэд өөрс­дөө хяналт тавьж ажиллахыг манай зүгээс хүсч байгаа юм. Хэрэв зөрчилтэй үйлдэл илэр­вэл 1800-1284 утсанд хан­дах боломжтой. Бид хэ­рэглэгчдийнхээ эрх ашгийг хам­гаалахын төлөө ажиллахад бэ­лэн байна. Цаашид энэ ду­тагдлаа арилгалгүй иргэд, хэрэглэгчдийг хохироож буй аж ахуйн нэгж, компаниудад ШӨХТГ-аас хуулийн дагуу хариуцлага авна.

-Иргэд шатахуун гэлтгүй бусад бүхий л зөрчилтэй асуудал байвал танайд хан­дах боломжтой юу?
-Тийм. Бид ШТС-уудаас гадна нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа Хэрэглэгчийн эр­хийг хамгаалах тухай хууль болон холбогдох тог­тоом­жуудад нийцэж буй эсэхийг шалгасан. Шал­гал­тын явцад зарим төвүү­дэд зарагдаж буй 5-25 килог­рам­мын савал­гаа­тай гу­рил баталгаат жин­гээсээ да­руй 300-800 граммаар ду­­таж байсныг илрүүлсэн. Үүн­­тэй хол­богдуулан аж ахуйн нэг­жүү­дэд сануулга өгч, ду­тагд­лыг арилгах үүрэг өг­сөн. Мөн ир­гэд ч өөрс­дийн ху­далдан авч буй бүтээг­дэ­хүүнээ баталгаат жиндээ хүрч байгаа эсэхийг шалгаж бай­хыг анхааруулсан байгаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here