Улаанбаатарт 22-24 хэм дулаан

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр,  зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

 Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчимоор 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here