“Ливерпүүл” Доннаруммаг сонирхож байна

Испанийн алдарт “Милан” клубын хаалгач Жанлуижи Доннарумма Английн “Ливерпүүл” клуб сонирхож эхэлжээ. Мерсисайдын багийн дасгалжуулагч Юрген Клопп 19 настай хаалгачийн төлөөлөгч Мино Райолотай уулзсан талаар Mediaset Premium мэдээллээ.

“Ливерпүүл” Доннаруммаг авахын тулд 40 сая евро дээр нэмээд нэг тоглогч өгөхөд бэлэн байгаа аж. Харин “Милан” гол тоглогчоо явуулахыг хүсэхгүй байгаа бөгөөд дор хаяж 70 саяыг шаардаж буй ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here