“Өөр Ирээдүй” Авлигын эсрэг хэвлэлийн бага хурал болно

Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоодуудтай авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачлагыг дэмжих чиглэлээр өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард санамж бичиг байгуулсан билээ.

Тэгвэл тус санамж бичгийн хүрээнд холбоодууд үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж батласныг олон нийтэд танилцуулах, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх хэвлэлийн бага хурал маргааш 11:00 цагт МЗХ байранд болох ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88110932, 77771313 дугаараас авах боломжтой.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here