Пеллегрини “Вест Хэм”-ийг дасгалжуулахаар боллоо

Английн “Вест Хэм” клубын дасгалжуулагчаар Мануэль Пеллегрини ажиллахаар боллоо. Энэ жил 64 настай Чили мэргэжилтэн шинэ багтайгаа 3 жилийн гэрээ байгуулж буй аж.

Тэрбээр 2013-2014 оны улиралд “Манчестер Сити”-г удирдаж, премьер лигт түрүүлж байсан удаатай. “Вест Хэм” Пеллегринид жилд 7 саяын цалин өгөх бөгөөд премьер лигт амжилттай оролцож, Европын тавцанд өрсөлдөх эрх авсан тохиолдолд нэмэлт урамшуулал олгох ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here