7 настай хүүхдийг хурдан явсангүй хэмээн машинаараа мөргөжээ

“59-р сургуулийн хажууд согтуу жолооч хүүхэд мөргөсөн байна” гэсэн дуудлага өчигдөр орой 20:24 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын цагдаагийн албан хаагчид шалгахад, Хан-Уул дүүргийн Гавьжийн шандын задгайд суух 7 настай Д.Тэмүүлэн машинд мөргүүлсэн байсан аж.

Түүнийг Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт суух Г.Баатарсүх гэх 44 эрэгтэй приус-20 маркийн машинаар мөргөж, гэмтээсэн байна. Танхайрагч этгээд согтуу байсан бөгөөд хүүг хурдан явсангүй хэмээн машинаараа мөргөсөн ажээ. Энэхүү хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here