Согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудад уриалга хүргүүлжээ

Нийслэлийн цагдаагийн газраас оюутан сурагчдын төгсөлтийн баяр болж байгаатай холбогдуулан “Эрдмийн баяр” нэгдсэн арга хэмжээг нийслэл хотын хэмжээнд өнгөрсөн тавдугаар сарын 14-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны хооронд зохион байгуулаад ажиллаж буй аж.

Арга хэмжээний хүрээнд их, дээд сургууль, оюутны байр ихээр төвлөрсөн Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бусад цагдаагийн хэлтсүүдийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн нарыг Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар тушаалаар хамтарсан багаар ажиллуулж байгаа ажээ.

Хамтарсан багаас энэ өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг 116 байгууллага аж ахуй нэгжийн удирдлагуудыг урьж, уулзжээ. Энэхүү уулзалтыг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, НМХГ, Монголын Оюутны холбоо, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч нар хамтарч зохион байгуулсан байна.

Улмаар уулзалтын үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хүрээнд ажиллах, насанд хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх талаар шаардлагыг хүргүүлэн Нийслэлийн цагдаагийн газраас гаргасан уриалгыг дэмжиж ажиллахыг уриалжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here