“Челси”-гийн солилцоо наймааны гол бай Левандовски

Германы “Байерн Мюнхэн” клубын довтлогч Роберт Левандовскиг Английн “Челси” клуб энэ зуны солилцооны цонхоор авахаар хичээж эхэлжээ. Өнгөрч буй улиралд “Челси” лигтээ тавдугаар байрт шалгарсан. Тиймээс дасгалжуулагч Контег явуулж магадгүй байгаа.

Мөн довтолгооны шугамаа хүчирхэгжүүлэхийн төлөө ажиллах юм. Левандовскигийн хувьд “Байерн”-аас явахад бэлэн байгаа аж. Харин Германы баг түүнийг 100 сая фунтээр үнэлэх магадлалтай юм байна. Мөн Левандовскиг “Манчестер Сити”, “”ПСЖ” авахаар сонирхож байгаа билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here