“Маргад” дээд сургуульд АН2 онгоцтой болжээ

Байгаль экологи, аялал жуулчлалын чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг “Маргад” дээд сургууль сургалтын зориулалтаар ашиглах зорилгоор АН2 онгоцтой болсон байна.

Монгол Улсын инженер, техникийн ажилтнуудын зөвлөлөөс өгсөн тус онгоцыг “Маргад” дээд сургууль оюутнуудынхаа инженер сэтгэлгээг хөгжүүлэх, техник, тоног төхөөрөмжийг ашиглахын тулд бодит дадлага, сургуулилт хийх зорилгоор лабораторийн чиглэлээр ашиглах ажээ.

АН2 онгоцыг АНУ-д ашиглаж буй, 150 ам.долларын өртөг бүхий техник, тоног төхөөрөмжөөр шинэчилсэн байна. АН2 онгоц нь 1947 онд ОХУ-д үйлдвэрлэгдэж, 1956 онд Монголд орж ирсэн бөгөөд хөдөө аж ахуй болон гамшиг, ослын үед авран хамгаалах, хүн тээвэрлэх зориулалтаар ашиглагдаж байв. Мөн Монгол Улсын үе үеийн нисгэгч, инженерүүд уг онгоцонд дадлага, сургуулилтаа хийж байжээ. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат нисгэгч Р.Батнасан, Н.Төмөртогоо, С.Жанар, С.Тамир нар уг онгоцноос ажлын гараагаа эхэлсэн түүхтэй аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here