Баянхошууны уулзварт 161 осол бүртгэгджээ

Замын цагдаагийн албанаас “Хөдөлгөөн зохицуулалт-Хяналт” арга хэмжээний хүрээнд Сонгино хайрхан дүүргийн нутаг Баянхошуу, Хөтөл Тойргийн замуудад хөдөлгөөний дэг журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны уулзварт 2017 онд нийт 654 зам тээврийн осол бүртгэгдсэн нь нийт ослын 14.2 хувийг эзлэх бөгөөд зөвхөн уулзварт 161 осол бүртгэгдсэн байна. Иймд уг уулзвар, замд явганаар болон тээврийн хэрэгсэлтэйгээр, хяналтын техник, төхөөрөмж ашиглан замын хөдөлгөөнд тавих хяналт шалгалт хийж ажиллаж байна.

Тухайн гудамж, замд илэрч буй нийтлэг зөрчил нь бага насны хүүхдийг буруу тээвэрлэх, зогсох зогсоолын журам зөрчиж, зорчих хэсэгт мөн явган хүний зам дээр тээврийн хэрэгсэлээ байрлуулах, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй микро автобуснууд хүн тээвэрлэх журам зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлүүдийг ихээр гаргаж байна. Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн ачаа тээшинд хяналт шалгалт хийж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here