“Арсенал” энэ долоо хоногт Эмериг томилно

Английн “Арсенал” клубыг 22 жил удирдсан Франц мэргэжилтэн Арсен Венгер багаасаа явж байгаа билээ. Тэгвэл түүнийг “ПСЖ” клубыг дасгалжуулж, хоёр ч удаа Лиг-1-т түрүүлсэн Унаи Эмери орлохоор болж байгаа аж. Түүнийг авахыг Арсен Венгер өөрөө санал болгосон талаар мэдээлэл гарсан.

Эмери Англиар чөлөөтэй ярьж чаддаггүй юм байна. Испани мэргэжилтэн дасгалжуулагчийнхаа замналд 10 цом өргөөд байгаа. Испанид “Севилья”-гийн хамтаар Европа лигт гурав дараалан түрүүлсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн. Мөн “ПСЖ” клубын хамтаар 7 цом хүртжээ.

Унаи Эмериг дасгалжуулагчаар томилж байгаагаа “Арсенал”-ын удирдлагууд энэ долоо хоногт албан ёсоор зарлаж магадгүй байгаа аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here