Татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 01-нд дуусна. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй. Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байгаа аж.

Тиймээс нийслэлийн Татварын газрынхан татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, ирэх сарын 01 гэхэд татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм.

Тухайлбал, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна. Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here