Моуриньо Алдервейрелдыг авахыг хүсч байна

Английн “Тоттенхэм” клубын хамгаалагч Тоби Алдервейрелд “Манчестер Юнайтед” клубт замналаа үргэлжүүлж магадгүй байна. “Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Жозе Моуриньо энэ зуны солилцооны цонхоор 29 настай Бельги хамгаалагчийг авч, хамгаалалтын шугамаа хүчирхэгжүүлэхийг хүсч байгаа ажээ.

Тоби Алдервейрелд “Тоттенхэм”-тэй гэрээгээ сунгахыг зөвшөөрөөгүй. Тийм болохоор “Манчестер Юнайтед” руу явах магадлал өндөр юм. Түүний багтайгаа байгуулсан гэрээ 2019 онд дуусна. Гэхдээ энэ наймаа тийм ч амар хийгдэхгүй байх магадлалтай юм.
Учир нь “Тоттенхэм”-ийн Ерөнхийлөгч Дэниэл Леви энэ зун түүний төлөө багдаа л 75 сая фунт нэхэж магадгүй. “Ливерпүүл” ван Дейкийг “Саутгэмптон”-оос ийм хэмжээний үнээр авсан гэдгийг мартах учиргүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here