Хүн амины хэрэг үйлдсэн этгээдийг баривчиллаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн ням гарагт хүн амины ноцтой хэрэг гарсныг ЦЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, 25 настай О гэгч хамт архидан согтуурч байсан төрөл садангийнхаа хүнтэй маргалдаж, улмаас аминд нь хүрчээ. Хэрэг үйлдсэнийхээ дараа тэрбээр Нарантуул захын чингэлэгт нуугдаж байсан гэнэ.

Харин Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 24 цагийн дотор байршлыг нь тогтоон баривчилсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here