Д.Сугарыг Ш.Солонгоор солино

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ш.Солонгыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байнгын хороо дэмжсэн юм.

Тухайлбал, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд нэр дэвшүүлж томилсон Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд Ш.Солонгыг дэвшүүлж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here