Икарди Аргентины шигшээд багтсангүй

ОХУ-д ирэх зургадугаар сарын 14-нд хөлбөмбөгийн ДАШТ эхлэх билээ. Тэгвэл дэлхийн аваргад оролцож Аргентины шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнийг дасгалжуулагч Хорхе Сампаоли зарлалаа.

Тэгвэл Оросыг зорих 23 тоглогч дунд “Интер”-т гангарч, Сери А лигт 29 гоол оруулсан Икарди багтаж чадсангүй. Харин “Ювентус”-ын Игуаин, Дибала нар довтолгооны шугамд багтсан бол Агуэро мөн дуудагдлаа. Хамгийн сонирхолтой нь Икардиг дуудаагүй мөртлөө “Бока Хуниорс”-ын Кристиан Павон довтолгооны шугамд дуудагдсан юм.

Хаалгачид: Серхио Ромеро (Манчестер Юнайтед), Вилли Кабальеро (Челси), Франко Армани (Ривер Плейт)

Хамгаалагчид: Маркос Рохо (Манчестер Юнайтед), Кристиан Ансальди (Торино), Федерико Фасио (Рома), Николас Отаменди (Манчестер Сити), Маркос Акунья (Спортинг), Эдуардо Сальвио (Бенфика), Николас Тальяфико (Аякс), Габриэль Меркадо (Севилья)

Хагас хамгаалагчид: Максимилиано Меса (Индепендьенте), Хавьеp Маскерано (Хэбэй Чайна Форчун), Мануэль Лансини (Вест Хэм), Жовани Ло Чельсо, Анхель Ди Мария (Хоёулаа-ПСЖ), Лукас Биглия (Милан), Эвер Банега (Севилья)

Довтлогчид: Гонсало Игуаин, Пауло Дибала (Хоёулаа– Ювентус), Лионель Месси (Барселона), Серхио Агуэро (Манчестер Сити), Кристиан Павон (Бока Хуниорс)

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here