Ардын багш Ч.Дамдиншаравын нэрэмжит тэмцээн болно

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, ард олондоо “Дамийл” хэмээх хүндлэгдсэн Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн маргааш Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод эхэлнэ.

Монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн хүрээнд болж буй тэмцээнийг “Асашёорюү” сан, “Шинэ Өвөрхангай” төсөл, Өвөрхангай аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, БТСГ, МЧБХ хамтран зохион байгуулж байна. 2001 оны нэгдүгээр сарын 1-ээс 2003 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн өсвөр үеийн тамирчид хөвгүүдийн 42, 45, 55, 65, охидын 43, 49, 57, 65, 1998 оны нэгдүгээр сарын 1-ээс 2000 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн тамирчид эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 71, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 66 кг гэсэн нийт 16 жинд (хоёр жингийн зөрүүтэй байж болно) өрсөлдөх юм.

Тэмцээний эхний өдөр буюу маргааш өсвөр үе, хоёр дахь өдөр буюу нөгөөдөр залуучуудын ангиллын барилдаан болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here