Өсвөр үеийн дөрвөн тамирчин “Medal asia” хөтөлбөрт хамрагдлаа

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн АШТ тавдугаар сарын эхээр 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болсон билээ. Азийн АШТ-ий дараа Дэлхийн бөхийн холбооноос зохион байгуулдаг “MEDAL ASIA” олон улсын хөтөлбөрийг долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлж өнөөдөр өндөрлөлөө. Тус хөтөлбөр нь Азийн орнуудын хамтын ажиллагаа, бөхийн хөгжлийг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах, соёл, ёс заншилаа мэдэлцэх, амжилт медалиас гадна дэвжээний бус үеийн нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой.

Манай улсаас Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы хамт Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхзул, Налайх дүүргийн тамирчин Б.Намуунзаяа, Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, Дархан-Уул аймгийн тамирчин Э.Төгжаргал гэсэн Азийн АШТ-д хүч үзсэн дөрвөн тамирчин тус хөтөлбөрт оролцсон юм. Энэ удаагийн сургалтад 11 орны 66 тамирчин, 20 дасгалжуулагч хамрагджээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here