Роналдо “Реал”-ын төлөө 450 гоол орууллаа

Испанийн алдарт “Реал Мадрид” клуб Ла лигийн 38 дугаар тойрогт “Вильярреал”-ын талбайд 2:2-оор тэнцсэн билээ. Энэ тоглолтод Роналдо нэг гоол оруулснаар “Реал Мадрид”-ын төлөө 450 гоол оруулсан агуу амжилтыг тогтоолоо. Тэрбээр 436 тоглолтод оролцож,  450 гоол оруулсан хэзээ эвдэгдэхгүй гэж хэлж болохоор рекордыг тогтоолоо.

Түүнээс гадна, Роналдо энэ улиралд бүх тэмцээнд 43 гоол оруулж чадсан. Ингэснээр найман улиралд дараалан 40-өөс дээш гоол оруулсан амжилтыг тогтоож чадлаа. Тэрбээр 2009 онд “Реал”-д ирсэн.  Ирсэн жилээ буюу 2009-2010 оны улиралд 33 гоол оруулсан. Түүнээс хойш бүх улиралд 40 гоолын босго давжээ. Бүр 2014-2015 оны улиралд 61 гоол оруулж гангарч байсан түүхтэй.

Роналдо “Реал”-ын төлөө 450 гоол оруулахдаа 311-ийг нь Ла лигт хийсэн. Харин Аваргуудын лигт 105, Испанийн цомд 22, Клубын ДАШТ-д 6, Испанийн супер цомд 4, Европын супер цомд 2 гоол оруулжээ. Дээрээс нь Роналдо 11 улирал дараалан Аваргуудын лигт тоглосон анхны тоглогч болсон юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here