“ХААН” банкийг 493 сая төгрөгөөр торгожээ

ШӨХТГ-аас иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийсэн хяналт, шалгалтын ажлын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр “ХААН”  банкинд 493 сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай ШӨХТГ-ын дарга Б.Лхагва онцолсон юм.

Тэрбээр “Хаан банк” хууль бус үйлдэл гаргасантай холбогдуулан өрсөлдөөний хуулийн дагуу торгосон. Нийт 493 сая 387 мянга 520 төгрөгийн торгуул оногдууллаа. Учир нь тус банк нь 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 02\381 тоот тушаалаараа санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг, жилийн хүүг тэг төгрөг болгож данс эцэслэсний хураамж авдаггүй байсныг сар бүрд таван мянган төгрөг авах шийдвэр гаргасан. Энэ тухай мэдээлэл ААН-үүдээс ирсний дагуу шалгаж үзэн дээрх дээрх тушаалыг нь цуцлуулж зөрчлийн арилгуулсан” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here