Хийлдэг гудас ашиглан хөвж байгаад живж нас баржээ

Энэ сарын 20-ны өдрийн 16:50 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ногоочид багийн “Далангийн цөөрөм” гэдэг газар (аймгийн төвөөс баруун урд зүгт 4 км-т) Тариалангийн талбайн усалгааны цөөрөмд хийлдэг гудас ашиглан хөвж байсан гурван иргэн живж байна гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Тус дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 18 алба хаагч, гурван автомашинтайгаар ослын газарт 16:56 цагт очиж, Даланзадгад сумын харьяат иргэн Т (27 настай, эрэгтэй), О (27 настай, эрэгтэй) нар живж байсныг эсэн мэнд аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Улмаар Даланзадгад сумын харьяат иргэн Н (28 настай, эрэгтэй) осолдсон байсныг 250 метрийн голчтой, гурван метр гүнтэй цөөрмийн даланг сэтэлж, 23:50 цагт цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here