Галд өртөж орон гэргүй болсон иргэдэд гэр бэлэглэв

Энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд угсармал дөрвөн айлын орон сууц галд өртөж, дөрвөн өрх орон гэргүй болсон байна. Тэдгээр өрхөд туслах зорилгоор Зүүнбүрэн сумын удирдлага, нутгийн иргэд сайн санааны аян өрнүүлжээ.

Тэгвэл тус аянд Ерөнхий сайд асан  Ж.Эрдэнэбат найз нөхдийн хамт нэгдэж,  дээрх дөрвөн өрхөд өргөө цагаан гэр бэлэглэснийг УИХ-ын гишүүний зөвлөх Л.Баяртулга болон аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өгсөн байна.

Тус аймгийн Засаг дарга Ш.Оргил дээрх өрхүүдэд зориулан хөнжил гудас, тогоо шанага, сав суулга зэрэг ахуйн хэрэглээний болон бусад эд зүйлс өгөхөө мэдэгджээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here