Голдэн Стэйт Уорриорс хожиж, цувралыг 2-1 болголоо

Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ цувралын гурав дахь тоглолтыг хийлээ. Өмнөх хоёр тоглолт Хьюстоны Тоёото цэнгэлдэхэд болоод байсан бол өнөөдөр өөрсдийн талбай дээрээ хүлээн авч 41 онооны илүүгээр буюу 85-126 харьцаагаар бутниргэлээ. Ингэснээр цуврал 2-1 болж илүү гарлаа.

Тус тоглолтод Стифэн Көрри 35 оноо, 6 самбарыг авч багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 25 оноогоор тусалсан бол гараанд гарсан бүх тоглогчид 10-аас дээш оноог авчээ. харин эсрэг багаас Жеймс Харден 20 оноо, 9 дамжуулалт, Крис пол 13 оноо, 9 самбарыг авчээ.

Цувралын дараагийн тоглолт Уорриорс талбайд болох бөгөөд нөгөөдөр буюу энэ сарын 23 -ны өглөө 08:30 цагт болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here