Ким, Трампын уулзалтын бэлтгэл хэвийн үргэлжилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нарын ирэх сарын 12-нд Сингапурт болох уулзалтын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа аж.

АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилттай холбогдуулан Умард Солонгос Сөүлийн албаныхантай уулзах дээд хэмжээний уулзалтаа цуцалж, зургадугаар сард болох Ким, Трампын түүхэн уулзалтыг ч эргэн харах шаардлагатай гэх мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногт хийгээд байсан юм.

Үүний улмаас уулзалт болохгүй байж магадгүй гэх мэдээлэл гарч байсан удаатай. Тэгвэл одоогоор талуудын аль нь ч уулзалтыг цуцлах талаар хүсэлт гаргаагүй байгаа аж.

Уулзалтын талаар Д.Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй өнгөрсөн бямба гарагт утсаар ярьсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here