Месси 5 дахь удаагаа “Алтан шаахай”-н эзэн болж, Роналдогийн амжилтыг эвдлээ

Испанийн алдарт “Барселона” клубын хагас хамгаалагч Лионель Месси өнгөрсөн улирлын Европын шилдэг мэргэн буучийн шагнал болох “Алтан шаахай”-н эзэн болсон билээ. Тэрбээр Ла лигт 34 гоол оруулж, 68 оноотойгоор ийн тэргүүлсэн. Түүний араас 32 гоол оруулсан “Ливерпүүл”-ийн хагас хамгаалагч Салах 64 оноотой бичигдсэн юм.

Харин премьер лигт 30 гоолын босго давсан Харри Кейн 60 оноотой гуравдугаарт бичигдлээ.  Месси өмнө нь 2009/10, 2011/12, 2012/13 болон 2016/17 оны улиралд Европын шилдэг мэргэн бууч болж байсан юм. Ийнхүү тэрбээр 5 дахь удаагаа Европын шилдэг мэргэн бууч болж байна.

Энэ амжилтаараа Роналдог давж байгаа. “Реал”-ын мотор Роналдо энэ шагналыг 4 удаа авч байсан билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here