Д.Сугарыг энэ долоо хоногт чөлөөлнө

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй хэд хэдэн гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ сард дуусч байгаа билээ.

Тодруулбал, зургаан жилийн өмнө томилогдсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Т.Лхагва, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа энэ  сард дуусч байгаа бол Н.Жанцан, Д.Наранчимэг нарын гишүүдийн хугацаа өнгөрсөн жил дууссан байдаг.

Тэгвэл энэ долоо хоногт Д.Сугарыг чөлөөлж, түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох хүнийг сонгох юм байна. Түүний оронд сонгогдох хүний нэр хэдийнэ яригдаж эхэлсэн бөгөөд УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here