Эдийн засгийн форум эхэллээ

“Монголын эдийн засгийн форум-2018” өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв.

Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцох юм.

“Хүчээ Нэгтгэе” уриан дур явагдах тус чуулганыг хоёр шатлалтай зохион байгуулна. Эхний хэлэлцүүлгийг гурван тулгуулт бодлого, татварын хуулийн шинэчлэл сэдвийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард хийсэн. Энэ удаад төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд болсон эдийн засгийн чуулганаар татварын шинэчлэлтэй холбоотой асуудал, шийдлийн тухай хэлэлцсэн. Үүний үр дүнд татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихад бэлэн болоод байгааг ЗГХЭГ-ын дарга онцолж байгаа юм. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-үүдээс нэг хувийн татвар авдаг болгох, татварын дарамт шахалтыг бууруулж цэгцлэх зэрэг ажлууд хуулийн хүрээнд хэрэгжинэ. Нөгөө талаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах боломж бүрдэнэ гэж  харж байна.  Чуулганы үйл ажиллагааг МҮОНРТ өнөөдөр, маргааш шууд дамжуулан хүргэнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here