Налайхын замыг өнөөдөр нээнэ

Налайхын замын хөдөлгөөнийг энэ сарын 6-ны өдрөөс эхлэн түр хязгаарласан билээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, Налайхын автозам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болсон.

Тиймээс замын дээрх хэсгийг хаан, түр зам гарган хөдөлгөөнийг зохицуулж байсан юм. Тэгвэл тус замыг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулахаар болсон байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here