“Барселона” Ла лигийг ганц л хожигдолтой дуусгалаа

Испанийн Ла лигийн 38 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.  Сүүлчийн тойрогт “Барселона” клуб талбайдаа “Реал Сосьедад”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авч, 93 оноотойгоор улирлыг дуусгалаа.

Тоглолтын 57 дахь минутад Коутиньо гоолдож, багтаа ялалт авчирсан. Ийнхүү “Барселона” энэ улиралд 28 хожиж, 9 тэнцэж, ердөө ганцхан хожигдсон амжилтыг үзүүллээ. Ганц ч хожигдолгүйгээр түрүүлэх боломжоо 36 дугаар тойрогт алдсан. Гэхдээ л “Барселона” ердөө ганцхан хожигдож түрүүлж чадсан нь гайхалтай амжилт байлаа.

“Атлетико Мадрид”, “Реал Мадрид” хоёр, гуравдугаар байрт жагссан. Харин дөрөвдүгээр байрт  “Валенсия” орлоо. Доод лиг рүү “Малага”, “Лас-Пальмас”, “”Департиво” клубүүд унаж байна.

Мэргэн буучийн жагсаалтыг Месси 34 гоолтой тэргүүлсэн бол Роналдо 26-тай удаалсан. Харин Суарез 25, Яго Аспас 22, Кристиан Стуани 21 гоолтой удааллаа. Оновчтой дамжуулалтын тоогоороо ч Месси тэргүүллээ. Тэрбээр 15 гоолын дамжуулалт өгсөн бол Луис Сураез 13-ыг өгчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here