НӨАТ: 50 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

НӨАТ-ын өчигдрийн тохирлоор 50 сая төгрөгийн нэг супер азтан тодорчээ. Мөн үндсэн сугалаанд 10 сая төгрөг хожсон нэг, таван сая төгрөг хожсон 16 азтан тодроод байна.
Үндсэн сугалааны тохиролд 56365763 дугаар тодорсон бөгөөд үүнд:

  • нэг сая төгрөгийн 174
  • 200 мянган төгрөгийн 1769
  • 50 мянган төгрөгийн 17549 баримт тохирлоо.

Иргэд азтан болсон эсэхээ “ebarimt.mn” сайт болон ebarimt аппликейшнээр орж шалгана уу. Супер шагнал буюу 50 сая төгрөгийн сугалаанд найман орон нь 22627273 гэж таарсан нэг баримт байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here