МАН-ын бүлгийн хуралдаанаар Тавантолгой төслийг хэлэлцэнэ

Засгийн газраас Тавантолгойг хөдөлгөх шийдлээ  даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон гэнэ.  Тавантолгойн асуудлыг бүлгээр хэлэлцүүлж, уг төслийг хөдөлгөх үү, үгүй гэдэг дээр улс төрийн шийдвэр гаргах ёстой. Олон жил ярьж байгаа энэ асуудлыг нэг талд гаргах ёстой гэдгээ илэрхийлжээ.

Хэрвээ МАН-ын бүлэг Засгийн газраас дэвшүүлж буй Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарыг дэмжвэл УИХ хэлэлцэх боломжтой аж.  Түүнчлэн Тавантолгой төсөлд Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах,  “Эрдэнэс-Тавантолгой”, БНХАУ-тай хамтран ажиллах талаар хувилбарууд дэвшүүлж байгаа гэнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here