НӨАТ-ын урамшууллын 2018 оны тавдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явах аж. Иргэн та 2018 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 23.59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.