Сүйрсэн онгоцны хар хайрцгийг олжээ

Кубын иргэний агаарын тээврийн Боеинг 737 онгоц нисэх онгоцны буудлаас хөөрснийхөө дараа төд удалгүй сүйрсэн тухай манай сайт өмнө нь мэдээлсэн. Эх сурвалжууд эхэндээ онгоцонд 110 хүн зорчиж явсан хэмээн мэдээлж байсан ч, сүүлд 113 хүн тээвэрлэж явсныг залруулсан юм.

Ослын улмаас 110 хүн нас барж, гурван хүн аврагдан  эмнэлэгт хүргэгджээ. Онгоцны ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэхдээ аврагчид онгоцны нэг хар хайрцгийг олсон байна.

Энэ ослын улмаас Куба даяар хоёр өдрийн гашуудал зарлав. Осолдсон онгоцыг 1979 онд үйлдвэрлэсэн бөгөөд Мексикийн Глобал Эйр компаниас Кубын иргэний агаарын тээврийн компани түрээсэлж байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here